Засгийн газраас зарласан “888 төсөл” хөтөлбөрт оролцож амжаагүй, санхүүжилтгүй хэдий ч ажил нь эхэлчихсэн тусламж дэмжлэг шаардлагатай үйлдвэртэй ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл танилцлаа. “Бүрдэн говь” компани 2005 онд гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэх чиглэлээр байгуулагдаж, өнөөдрийн байдлаар зөвхөн худалдаа, аялал зуучлалаас гадна уул уурхай, зам, барилга, улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ, санхүүгийн зуучлал зэрэг бизнесийн салбаруудад тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн аж. Түүгээр зогсохгүй үйлдвэрлэлийн салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, хаягдал яс боловсруулах, өнгөт чулуу болон оёдлын үйлдвэрлэл эхлүүлжээ.

Хаягдал яс боловсруулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 36 тонн яс боловсруулж, таван тонн ясны тос,16 тонн ясны гурил буюу тэжээл гаргадаг байшаль орчинд ээлтэй үйлдвэр аж. Тус үйлдвэрээс боловсруулан гаргасан ясны тос, тэжээл, үнсийг дахин боловсруулах замаар цаашид эдийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна шаазан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна. ҮХАА-н дэд сайд энэ үеэр “Бид социализмын үед ахуйн хэрэглээнээс гарсан бүх ясыг цуглуулж, бэлтгэн нийлүүлдэг, авдаг сүлжээтэй байлаа. Одоо малын тоо толгой эрс нэмэгдсэн. Хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотой хүнсний хэрэглээнээс үүдэн хаягдал яс их хэмжээгээр гарч байгаа. Жилд манай улсад 50-70 мянган тонн яс хаягддаг гэсэн тоо бий. Энэ бол маш их нөөц төдийгүй монгол малын ямсны шинж чанар нь бусад орны малынхаас чанартай байдгийг судалсан байдаг. Тухайлбал, илүү органик, тэжээлээр тэжээгддэг тул кали, кальцийн өндөр агууламжтай, дагалдах эрдэс элеэмэент өндөр үзүүлэлтэй байдаг. Хөрш орнуудад болон солонгост монгол малын ясны гурилаар маш өндөр чанартай шаазан хийх боломжтой гэдгийг тогтоосон дээж нь хүртэл байдаг. Сүүлийн үед яс боловсруулах үйлдвэр байгуулах гэсэн олон санаачилга гарч байна. Олон компани байх нь зах зээлээ булаацалдана. Үйлдвэрлэлээ тогтмол ажлуулах нөөц, хангамжийн асуудал үүсч магадгүй. Ажлаа эхэлсэн ийм багйуулуулагыг дэмжих нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байгаа. Яснаас их олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авна. Ясны гурилаар маш сайн чанарын тэжээл гаргаж, мал амьтны хоол тэмжээлд хийнэ. Керамик эдлэлүүдэд, угаалын бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр ашигладаг. Эдний үйлдвэрийн хувьд хоногт 36 тонн, жилд 7-8 мянган тонн яс боловсруулдаг гээд бодохоор 50-70 мянган тонн гэсэн үг. Эхний удаад ясны тос, ясны гурил, ясны үнсийг экспортлож болно. Өнөөдөр яс үнэгүй шахам түүхий эд. Бэлтгэн нийлүүлэхэд тээврийн сүлжээ муутай. Тиймээс түүхий эд блтгэн нийлүүлэх сүлжээ ашиглах нь зүйтэй. Хог хаягдал ч бага гарна. Ясыг бүх төрлөөр ашиглаад цаашдаа эмийн бэлдмэлд ч хийх боломжтой” хэмээсэн юм. Хог хаягдал боловсруулах эдгээр үйлдвэр нь манай орны үнэт баялаг болсон малын гаралтай гол түүхий эд болох ясыг хаягдал болголгүй 100 хувь ашиглах боломжийг бүрдүүлж, улмаар Засгийн газраас явуулж буй импортоор авдаг зарим бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гадаад валют хэмнэх, цаашид эдгээр бүтээгдэхүүнийг экспортод гаргаж улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд өчүүхэнч ч болов хувь нэмэр оруулна гэж үзэж байна.