Хөрөнгө оруулалт татарч, төсвийн орлого тасарсан зэрэг нөхцөл байдлаас үүдээд ирэх оны эдийн засаг дээрдэхээсээ илүү дордох хандлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдрийн хурлаараа Монголбанкны дэд ерөнхийлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, мэдээлэл сонссон байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд тавьсан гадаад өрөө Монгол Улс 2017 оноос төлж эхлэх учиртай. Тухайлбал, 2017 онд нэг дор нэг тэрбум ам.доллар төлөх ёстой байгаа ч энэ мөнгийг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь өнөөдрийн байдлаар тодорхой бус байгаа юм. Тиймээс гадаад өр төлөх эх үүсвэрийг одооноос тодорхой болгож, хуримтлал үүсгэх шаардлагатай бөгөөд энэ талаар Засгийн газар, Монголбанк нэгдсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй хэмээн тус эвслийнхэн үзэж байгаа аж. Хэрэв шаардлагатай бол 2015 он гарахаас өмнө уг төлөвлөгөөг бэлэн болгож, УИХ-д танилцуулах нь зүйтэй гэжээ. Үүний дараа “Хүний хөгжил” сангийн талаар мэдээлэл авсан байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 41 сан үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэтэл төсвийн урсгалын 40 хувь нь сангуудаар дамжиж байгааг шүүмжлэв. Иргэд цалингаасаа шимтгэл төлж бүрдүүлдэг Нийгмийн даатгалын сан л гэхэд ойрын хоёр жилд хасах баланстай байх төлөвтэй байгаа гэнэ. Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой энэ мэт анхаарал татсан асуудлыг судалж, хууль эрх зүйн орчныг шинэчлэх замаар улсын төсвөөс хамааралг үй болгох шаардлагатай хэмээн “Шударга ёс” эвсэл үзжээ. Харин уул уурхайн болон төсвийн давсан орлого зэргийг хуримтлуулах ёстой гэв. “Шударга ёс” эвлсээс 2012 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилт, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа удахг үй иргэдэд танилцуулж, дутуу амлалтуудаа биел үүлэхээр ажиллах гэнэ. Энэ талаар ирэх оны төсвийг хэлэлцэж, баталсны дараа нухацтай хэлэлцэж, мэдээлэхээр төлөвлөжээ.
2015 оны төсвийн төслийг хэмнэлтийн хатуу горимд нийцүүлэн батлах ёстой гэсэн байр суурь баримталж буй “Шударга ёс” эвслийнхэн төсвийн төслийн задаргааг Сангийн яамнаас авч танилцахаар болсон байна. Ингэснээр төсвийг аль хэсэгт нь хэмнэх шаардлагатайг дүгнэх юм. Гадаад томилолт, байгууллагын зардал, тоног төхөөрөмж гэх мэт төсвийн урсгал зардлаас багагүй хэмжээний мөнгө хэмнэх боломжтой хэмээн харж байгаагаа тэд мэдээллээ.
Р.ОЮУН