Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 58 хүүхэд хоолны хордлогоор өвдсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар 14 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээний дүнгээр Sh.flexneri илэрсэн байна. Мэргэжлийн хяналтын газрын лабораторид гадаад орчны шинжилгээ хийгдэж байнгаа ажээ.
Эх сурвалж: ХӨСҮТ