Хил дамнасан түймрээс хамгаалах зорилгоор Дорнод аймгийн Чулуунхороот суманд шороон зурвас байгуулжээ. Монгол, ОХУ-ын хилийн дагуух энэ зурвас 10 метр өргөн, 15-30 см гүн, 250 км урттай аж. Үүний 150 км-ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 100 км-ийг нь БОНХЯ-ны санхүүжилтээр хилийн 0275 дугаар анги байгуулсан байна.