Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17 чонын арьс илэрчээ. Гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөл аваагүй, улсын хилээр хууль бусаар ангийн арьс гаргахыг завдсан хятад иргэнийг саатуулан шалгасан байна.