Өнгөрсөн сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутаг Бага нарангийн 42 дугаар гудамжнаас нярайн цогцос олдсон хэрэг гарсан билээ. Хаягдаж, улмаар нас барсан нярайн эхийг олж тогтоон өнгөрсөн баасан гарагт урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.Тэрээр Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан байсан байна. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.