Төрийн болон төрийн бус байгуулга орон нутгийн боловсролын салбарын төлөөллүүдэд зориулсан “Боловсрол, Мөнгө, Чанар, Хариуцлага” чуулган өнөөдөр эхэллээ.
Тав дахь удаагаа болж буй чуулганд 21 аймгаас боловсролын салбарын төлөөлөл, ОУ-ын байгууллагын 300 гаруй хүн оролцож байгаа бөгөөд боловсролын чанарын асуудлыг хэлэлцэх гэнэ. Чуулган “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болж байна.