ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон холбогдох албаныхан БНХАУ-ын “Ордон” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус компани нь манайхтай концессийн гэрээгээр эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. “Ордон” компани нь БНХАУ болон гадаадын зарим оронд тоног төхөөрөмж нийлүүлэх, аюултай хог хаягдлыг устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.