Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээгээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт 58 хүүхэд хоолондоо хордсоны 14 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэгнийх нь бие хүнд байгаа аж. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээгээр хоолноос Sh.flexneri илэрсэн байна. Өдгөө Мэргэжлийн хяналтын газрын лабораторид гадаад орчны шинжилгээ хийж байна.
Мөн Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон найман хүнийн хоёр нь ГССҮТ-өөс Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжсэн бол бусад нь эмнэлгээс гарчээ.
Дэлхий дахинаа эбола вирусээр 13633 хүн өвчилж, 5000 нь нас бараад байна. Үүнээс эрүүл мэндийн 523 ажилтан өвчилж, 269 нь бурхны оронд оджээ.