Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. ДЭМБ-аас “Зонхилох хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тэдний хэрэгцээнд нийцсэн, үнийн хувьд боломжийн, олдоцтой эмийг зайлшгүй шаардлагатай эм гэж хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжиж буй орнуудын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэгтэй. Тиймээс мэргэжилтнүүд эмийг хямд үнээр хүн амд хүргэх нь чухал гэдгийг онцлов. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтнүүд, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг 50 орчим хүн оролцлоо.