ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөгчид эсэн мэнд амаржихуйн чиглэлээр Монголоос Япон улсад суралцсан эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт сургалтын дараах үнэлгээ өгчээ. Манай эмч нар орон нутагтаа сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, үр бүтээлтэй, сайн ажиллаж байгаа аж. Мөн Өвөрхангай аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт ургийн зүрхний бичлэг хэрхэн хийх, хянах, үнэлэх талаар хичээл заажээ. Тэд сургалтад ашигласан ургийн зүрхний бичлэгийн аппарат, чагнах, зөөврийн болон халаасны аппаратаас тус бүр нэгийг бэлэглэхээр болжээ.