Эмнэлэг, эмнэлэгийн байгууллага сургуулиудаар цагаан халад өмсөөд, нүдний шил зүүгээд хулгай хийсэн мөн албан байгууллагуудаар ажил бүтээх гэж яваа "оффисийн ажилтан хулгайч" нарын бүлэглэлийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлжээ.
Эрүүгийн тасгийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төлөөлөгч нар энэ оны эхний 9 сарын байдлаар 432,413 сая төгрөгийн хохиролтой, 370 холбогдогчтой 450 эрүүгийн хэрэг, 13.448.500 төгрөгний хохиролтой 112 холбогдогчтой 112 захиргааны зөрчлийг тус тус илрүүлж харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 23 этгээдийг шинээр сэжигтний бүртгэл судалгаанд авч ажилласан байгаа юм байна.
Цагдаагийн байгууллага энэ онд
630 гаруй сэжигтэн этгээдүүдийг зурагжуулж, бүртгэл судалгаанд аван, 90 гаруй сэжигтэн этгээдүүдийн гарын дардсыг папилон санд оруулж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэглэлийн судалгааг шинэчлэн гаргасан байна. Нийслэл хотод 2-3 хүний оролцоотой, 35 бүлэг халаасны гэмт хэрэг үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогдож байгаа ажээ.