“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний Иргэний хяналтын газар өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөнийхөн энэ сарын 16-нд “UB Palace”-д “Хүсэл зоригоо нэгтгэе” урлаг, оддын тоглолт зохион байгуулахаар болсон аж. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 10-нд “Ард түмний чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Дээрх тоглолтыг “Ард түмний чуулган” зохион байгуулах санхүүгийн эх үүсвэрээ олох зорилгоор хийж байгаа ажээ. Тиймээс тэд урлаг, соёлын одуудад хандсан байна. Урлаг, соёлынхон тэднийг дэмжсэнээр ийнхүү тоглолт хийхээр болжээ.
Хандивын тоглолтод Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, У.Далантай, С.Жавхлан тэргүүтэй уран бүтээлчид оролцох юм..Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгөөр худалдаалагдах аж.