Залуучуудын үйл ажиллагаа, оролцоог дэмжих, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх олон ажил зохион байгуулах зорилгоор Монголын залуучуудын холбоо өнгөрсөн сарыг клубүүдын сар болгосон. Энэ хүрээд залуучууд сонирхлоороо нэгдэж, клубүүд байгуулсаар байна. Энэ удаа нийгмийн сайн сайхан, хүний аз жаргал, баяр хөөрийн төлөө нэгдсэн залуус “Тэлмэн түүчээ” клуб байгуулж, тамга тэмдгээ гардан авлаа. Уг клуб өвчин зовлонд шаналж буй хүүхдүүдийн эмчилгээ, амьдралын баталгаажих түвшин доогуур өндөр настнууддын амьдралд туслах үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Тэд тархины хорт хавдраар шаналж буй н.Дашпэлжээ хүүд туслахаар “Сэтгэлээс зүрхэнд” аян өрнүүлж эхэлжээ.