Монголын залуучуудын холбоо (МЗХ) Багахангайг залуусын дүүрэг болгох, залуучуудыг нь хөгжүүлэх, идэвхижүүлэх, нэгдүүлэх олон ажлыг долоо хоног бүр зохион байгуулж буй. Энэ удаа “Спортлог Багахангай” аян эхлүүлж, спорт өдөрлөг зохион байгуулжээ. Энэ үеэр дүүргийн иргэдийн дунд бүх нийтийн гүйлт зохион байгуулж, уг өдөрлөгт оролцсон залуус сагсан бөмбөг болон гар бөмбөгийн нөхөрсөг тоглолтод идэвхитэй оролцсон байна. Үүнээс гадна нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Багахангай дүүргийн эмч сувилагч нарт сургалт, лекц зохион байгуулсан байна. МЗХ энэ сарыг 16 настнуудыг сар болгон зарласантай холбогдуулан уг аяны нээлтийг Багахангай дүүргээс эхлүүлсэн юм. Манай улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэх авч, Монгол Улсын иргэн боллоо гэж үздэг чухал үе тул 16 нас хүрсэн залууст МЗХ-ны энгэрийн тэмдэг гардуулсан байна.