Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт холбогдсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэргийн шалгалтаар тогтоогдож буй нөхцөл байдал, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахыг завдсан үйл ажиллагааны талаар өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Мөрдөн шалгах албаны дарга Э. Амарбат , Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг нар мэдээлэл хийлээ. Дээрх хоёр газар хамтран нэг хэргийн талаар мэдээлэл хийснийг Н.Алтанхуягийг огцруулахын тулд улс төрийн хүчин, улстөрчдийн захиалгат ажил хэмээн цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр бичиж байна. Л.Гансүхийг долдугаар сарын 29-нд цагдан хорьсныхоо дараахан АТГ-аас нэг удаа л мэдээлэл хийснээс хойш тус газрынхан прокурорын зөвшөөрлөөр, бараг тэдний хяналт дор хэргийн талаарх зарим мэдээллийг цацах болсон нь энэ цаг үетэй давхацсан байж ч мэдэх. Магадгүй олон нийтийн цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн бичиж байгаачлан улс т өрийн захиалгатай мэдээлэл хийсэн байхыг үгүйсгэхг үй. Юутай ч зөвх өн өмг өөл өгч Ц.Баасандорж гэдэг хүний мэдээллээр нэг талыг барьсан гэмээр мэдээлэл авч байсан иргэдэд АТГ-ынхан хэргийн шалгалтаар тогтоогдож буй зарим зүйлийг хүргэсэн юм.
Л.ГАНСҮХТЭЙ ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮС MGL SB КОМПАНИД АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ
“Нүүрс” хөтөлбөртэй холбоотой их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх асуудлыг энэ оны дөрөвдүгээр сарын 24-нөөс АТГ-т шалгаж эхэлсэн юм. Улмаар долдугаар сарын 29-нд уг хэргийн сэжигтэн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх албан тушаалтай Л.Гансүх нарын 10 хүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн нь АТГ-ын эсрэг, хууль, хүний эрхийг зөрчсөн, хилс хэрэг тулгасан гэх мэдээллийг хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэр, өмгөөлөгчийн зүгээс хэвлэлийнхэнд цацах болсон билээ. Уг хэрэгт холбогдсон 10 хүний зургааг нь буюу Л.Гансүх, Мөнгөнтуяа, М.Тулга, Төмөрбаатар, Батхуяг зэрэг хүнийг хэргийн бодит байдал тогтооход саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цагдан хорьсон аж. Өдгөө цагдан хоригдогсдоос Л.Гансүх тэргүүтэй гурван хүнийг батлан даалтад гаргасан бол М.Тулга нарын гурван хүнийг үргэлжлүүлэн хорьж буй гэнэ. Тэдний холбогдсон хэргийн тухай АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат дараах мэдээллийг өгөв. Засгийн газраас баталсан “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд “Багануур” хувьцаат компани болон MGL SB компанийн хооронд “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ. Үүний өмнөх өдөр буюу аравдугаар сарын 31-нд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, MGL SB компанийн менежерээр ажиллаж байсан М.Тулга нар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн зээл хүсчээ. Улмаар санхүүжилтээ арваннэгдүгээр сарын 19-нд авсан байна.
Санхүүжилт авахаас өмнө буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 4-нд MGL SB компанийн захирал Эрдэнэбулган “Улаанбаатар” төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэнтэй нүүрс тээвэрлэх гэрээ байгуулжээ. Нүүрсээ “Багануур”-аас авахдаа шигшүүлэх, ангилуулах ажлыг хийлгүүлэхээр болж, “Багануур”- ынхан шигших төхөөрөмжийн түрээсэнд 63.9 сая, түүнийг ажиллуулах шатах тослох материалын зардалд 399 сая төгрөгийн зардал гаргасан нь өдгөө “Багануур” ХК-д учирсан хохиролд тооцогдож буй аж. Багануураас MGL SB компанийнхан нэг тонн нүүрсийг 27.500 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байж. Харин төмөр замаар нүүрсээ тээвэрлүүлэхдээ нэг тонныг 40 мянган төгрөгөөр тооцож, нийслэлд авчран борлуулсан үнийнхээ зөрүүгээр тээвэрлэлтийн зардлаа төлж байжээ. Тус компаниас Улаанбаатар төмөр замд 829 сая төгрөг бэлнээр төлсөн баримт байгаа гэнэ. АТГ-ынхан “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгж үүлэгч компанийн талаар шалгажээ.
MGL SB компанийг 2010 онд Л.Гансүхийн найз нь том охинтой нь хамтран компани байгуулж байсан гэнэ. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл авахдаа гадаад худалдааны чиглэлээр ажиллахаар байсан аж. Улмаар 2012 оны аравдугаар сард үйл ажиллагааны чиглэлдээ нүүрсний жижиглэн худалдаа гэсэн нэмэлт заалт оруулсан юм байна. Ингээд захирлаар нь Эрдэнэбулганыг томилжээ. Эрдэнэбулган бол Л.Гансүхийг Байгаль орчны сайд байхад нь туслахаар нь ажиллаж байжээ. Хөтөлбөрийн явцын дунд Л.Гансүх болон хамтран компани байгуулсан найзынх нь хооронд санхүүгийн маргаан дэгдэж, MGL SB компанийн нэрээр цаашид үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс 2013 оны есдүгээр сарын 19-нд MGL SBD гэх компанийг шинээр байгуулсан байна. Өөрөөр хэлбэл “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан өмнөх компанийнхаа нэр дээр зөвхөн “D” үсэг нэмэн, үйл ажиллагаа явуулж, захирлаар нь Даваахүү гэх хүнийг томилсон аж. Даваахүү бол Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслах нь байсан. Шинээр байгуулсан MGL SBD компани, Багануурын уурхай хоёрын хооронд 2013 оны есдүгээр сарын 27-нд нүүрс худалдах, худалдан авах гэрээ шинэчлэн байгуулжээ. Ингэхдээ өмнөх үнээрээ буюу 27.500 төгрөгөөр авахаар хүчээр тулгаж байгуулсан гэнэ. Яагаад тулгаж байгуулсан бэ гэхээр “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ гэрээ байгуулахаас өмнө 2013 оны наймдугаар сарын 8-нд хуралдаж, дээрх үнээр нүүрс нийлүүлэх нь алдагдалтай гэж үзээд үнээ нэмж, нэг тонныг нь 39.000 төгрөгөөр нийлүүлэхээр шийдвэрлэсэн байжээ. Үүний улмаас “Багануур” дахиад л алдагдалтай ажиллахаар болсон байгаа юм.MGL SB болон MGL SBD компанийн менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүнийх нь зөвлөхөөр 2010-2014 онд ажиллаж байгаа М.Тулга болсон байна. Харин тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор нь Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин ажиллах болжээ.
АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ГЭДЭГ Ч, ТАВАН ТЭРБУМЫН АШИГТАЙ БАЙЖЭЭ
2012, 2013 онд 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр “Багануур”-аас худалдаж авч, иргэдэд нэг тонныг нь 80 мянгаар борлуулж, 19.9 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Уг асуудлаар Үндэсний аудитын газраас, АТГ-т шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор санхүүгийн шинжээч нар мөн дүгнэлт гаргасан юм байна. Аудитын болон шинжээчийн дүгнэлтээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгр өгийн зээл авсан MGL SB компани нь анхнаасаа төлбөрийн чадваргүй, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан гэнэ. Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад 2012 оны арванхо ёрдугаар сарын 21-нд Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор “Нүүрс” хөтөлбөрт ажиллаж буй хүмүүсийн цалин, урамшууллын зардалд 854 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдсэн аж. Гэхдээ энэ мөнгийг гаргаагүй байхад 2013 оны наймдугаар сарын 15-нд MGL SB компаниас Даваахүү, Мөнг өнтуяа нар хуурамч тайлан гаргаж, Л.Гансүхийн гарын үсэгтэйгээр ЗГХЭГ, ЭХЯ-нд хүрг үүлсэн байгаа юм. Уг тайландаа “Нүүрс хөтөлб өрийг хэрэгжүүлж ажилласны улмаас MGL SB компани алдагдал хүлээж байна. Тиймээс санх үүгийн дэмжлэг үзүүлээч” гэж дурджээ. Ингээд 854 сая төгрөг гаргуулжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг мөнгийг зориулалтын бусаар, шаардлагагүй зүйлд зарцуулсан, MGL SB болон MGL SBD компани нь 4.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. 963 сая төгрөгийн хөрөнгө бэлтгэж авсан, алдагдалтай ажилласан нь үндэслэлгүй гэж дүгнэжээ. Нарийвчлан задалбал MGL SB нь 3.2 тэрбум, нөгөөх нь 1.6 тэрбумын ашигтай гэжээ. Харин Багануур ХК-д шигших ангилах ажлын зардал болон нүүрсний жингийн зөрүүнээс 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар тогтоогджээ.
“А”, “Е САЙД” ХЭМЭЭН ТОВЧИЛСОН НЭР БҮХИЙ ХҮН Л.ГАНСҮХЭД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХЫГ ЗӨВЛӨСӨН ҮҮ
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн наймдугаар сараас хойш хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, эргэлт уулзалт оруулахгүй байна, өмгөөлөгчөөр хангах эрхийг нь зөрчлөө, өвчтэй хүмүүсийг хорьж, хүний эрх зөрчиж байна хэмээн мэдэгдэж байсан. АТГын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат үүнийг нь няцаасан тайлбар өглөө. Сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдсон зургаан хүнийг өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломжоор хангаж байсан гэнэ. Тухайлбал, Л.Ганс үх гурван өмгөөлөгчтэй, тэдэнтэйгээ болон ар гэрийнхэнтэйгээ 20 удаа уулзсан байна. Мөнгөнтуяа 21, Тулга 10, Төмөрбаатар ес, Батхуяг 10 удаа эргэлт уулзалт хүлээн авчээ. Түүгээр зогсохгүй Л.Гансүхтэй АН-ын гишүүд, дэмжигчид гэсэн хүмүүс ч уулзах хүсэлт гаргаж байсныг зөвшөөрсөн аж. Харин өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх мэдээлэлд Э.Амарбат “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлд харилцан эсрэг сонирхолтой этгээд нэг өмгөөлөгчтэй байж болохгүй гэсэн хуулийн заалтын шаардлагын үүднээс нэг хүнтэй нь уулзуулж, нөгөөтэй нь уулзуулахгүй байсан. Дээрх хүмүүс 1-3 өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулж байна” гэв.
Цагдан хоригдож байхдаа өвчилсөн, суурь өвчин нь сэдэрсэн хүмүүсийг Цагдан хорих төвийн болон шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт гадуур гаргаж хамруулж, эмнэлэгт хэвтүүлж байжээ. Тухайлбал, М.Тулгын ар гэрийнхэнтэй нь ярилцаж тохирсны дагуу түүнийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт шинжилгээ хийлгүүлж, тэнд нь 18 хоног хэвтүүлэн эмчлүүлж, цаашид II шатны эмнэлэгт эмчилгээг үргэлжлүүлэх боломжтой гэж нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргасны дагуу Цагдан хорих төвийн эмнэлэгт хэвт үүлсэн байна. М.Тулга нь 2010 оноос хойш нурууны гэмтэлтэй, гэхдээ үүнийх нь улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. Харин мөрдөн байцаалтын шатанд Л.Гансүх нарын хэрэгт ямар нэгэн саад учруулах нөхцөл байдал үүсэж буй талаар АТГ-ын Мөрдөн шалган хэлтсийн дарга Ө.Энхтөр хэллээ. Тиймээс зарим өмгөөлөгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар холбогдох материал, мэдээллийг хүргүүлсэн гэнэ. Энэ оны аравдугаар сарын 15-нд Төв аймаг дахь ШШГА-ны харьяа Цагдан хорих төв байранд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж нэгэн баримт үлдээжээ. Уг баримтад үндэслээд өмгөөлөгчийн явуулж буй үйл ажиллагаа мөрдөн байцаалтад саад учруулж байж болзошгүй гэж үзсэн аж.
Мөн энэ баримт дээр төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж, нөлөөлөх гэсэн оролдлого хийж байж болзошг үй хэмээн шалгуулахаар болсон гэнэ. Ц.Баасандорж Л.Гансүхтэй уулзалт хийсний дараа энэ баримт үлдсэн гэж Төв аймгийн Цагдан хорих төвөөс албан тоот илгээжээ. Энэ бичиг дээрх мэдээлэлд “1 дэх өдрийн орой Е Сайдтай уулзаад өлсгөлөн зарлуулж байгаад эмнэлэгт гаргуулж авъя гэж ярилцсан. Тулга эмнэлэгт гарсан, өчигдөр. А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргая гэж ярилцсан. Миний бодлоор нэлээд удах байх” гэх зэргээр бичсэн байгаа юм. Энэ бичиг хэнийх вэ гэх асуудлыг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний улмаас Л.Гансүхтэй хамаарал бүхий хүмүүс татвар төлөгчдийн хэчнээн төгрөгийг завшив гэдгийг л АТГ шалгаж буй.
Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн ажил үүргийн хуваарьт “Нүүрс” хөтөлбөрт оролцох эрх байхгүй байтал энэ хүн яагаад үүнд оролцож, ойр дотнынхоо хүмүүсээр гүйцэтгүүлж, хөрөнгө мөнгө завших боломж олгоод байгааг л АТГ шалгаж байгаа. Гэтэл иргэд үүнийг мушгиж АТГ-ын үйл ажиллагааг харлуулахад чиглэж буй нь харамсалтай. Иргэдийн хэт нэг талыг барьсан хардлагад НПГын хяналтын прокурор Ш.Баярбилэг хариулт өглөө. Тэрбээр “АТГ-ын явуулж буй мөрдөн байцаалтын ажиллагаа нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөрдөн байцаалтын үед прокурорын зөвшөөрлөөр хуульд заасан хэмжээнд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөний дагуу АТГ-аас энэ мэдээллийг хийж байна. Л.Гансүхэд хэчнээн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэхийг одоогоор хэлэх боломжгүй” гэсэн юм.
Г.ЦОЛМОН