Сибирийн баруун нутгийн Тюмень мужид баавгайг айлгах шүршигч бүтээж байгаагаа зохион бүтээгч компани мэдэгджээ.
Энэ шүршигч Оросын зах зээлд гарах, анхны зэрлэг амьтнаас урьдчилан хамгаалах хэрэгсэл юм байна.
Ан хийх нь багассан учраас Урал болон Сибирийн баруун нутгаар баавгайн тоо толгой эрс өссөн байна. Баавгайнууд хогоор хооллож, бүр хүн рүү халдаж байгаа тухай Сибирийн биологич ярьжээ.
Уралын зэрлэг ан амьтны газрын мэдээгээр, тэнд 4000 гаруй хүрэн баавгай нутаглаж байна.