ҮХААЯ-аас өчигдөр үндэснй үйлдвэрлэгчдийн талаар мэдээлэл хийлээ.
Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Үндэсний үйлдвэр” худалдааны төв тун удахгүй үүдээ нээх юм байна. Тэдний ярьж буйгаар энэхүү төв нь дотоодод үйлдвэрлэгдсэн бүхий л бараа, үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлэхээс гадна үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих төв болох аж.
Худалдааны төвийг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн захад байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.