Сүхбаатар дүүргийн 16-р хороонд барьсан 100 хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийсэн юм. Тус цэцэрлэгийг боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулжээ.
Дээрх төслийн хүрээнд энэ онд Улаанбаатар хотын найман дүүрэгт нийт 17 цэцэрлэг барьж, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хивс, зөөлөн эдлэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт нь нийлүүлж байна. Одоогоор 10 цэцэрлэгийн барилгыг улсын коммис хүлээн авч, цэцэрлэгүүд нь байнгын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үлдсэн долоон цэцэрлэг нь энэ сарын сүүлчээр ашиглалтад орох ажээ.