Та доорх дасгалыг тогтмол хийснээр өөрийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна, урьдчилан сэргийлж, чадна. Танд энэ дасгалыг хийхэд ердөө таван минут л хангалттай.Ялангуяа байнга компьютерийн ард суудаг хүн тогтмол хийж байх нь чухал юм. Танд амжилт хүсье.
ДАСГАЛ-1 НҮДНИЙ ДАСГАЛ
Нүдээ наймын тоо зурж байгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ удаан нээнэ. Наймын тоог зурахдаа цэх харан босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давт.
Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.
ДАСГАЛ-2 СОНСГОЛЫН ЭРХТЭНИЙ ДАСГАЛ
-Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад , чихээ тагласан алгаа огцом авч , огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж , санах ой болон сонсголыг сайжруулж , толгой эргэх ,
өвдөх , чих шуугих болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ.