Дээд хэмжээний уулзалтуудад оролцож, хоёр талын хэлэлцээ хийхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 11 дүгээр сарын 10-16-нд Хятад, Мьянмар болон Австралид айлчилна гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнестийн мэдэгдсэнээр, 11 дүгээр сарын 10-12 Хятадад болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АНДЭЗХА/ гишүүн улсуудын удирдагч нарын уулзалт, АНДЭЗХА-ны гишүүн улсуудын бизнесийн байгууллагуудын удирдагч нарын уулзалтад Обама оролцоно. Үүний дараа БНХАУ-д төрийн айлчлал хийж, тус улсын дарга Си Зиньпинтэй хэлэлцээ хийнэ.
Мөн 11 дүгээр сарын 12-14-нд Мьянмарт болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АНУ-Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооны дээд хэмжээний уулзалтад Обама оролцож, тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй хоёр талын хэлэлцээ хийх ажээ.