“Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баянзүрх дүүргийн зургаа, 18, 25 дугаар хорооны нутаг XIII хорооллын төв замын хашлага (боржур)-ыг солих ажлыг нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Жи Жи Си”, “Алтай роуд” компанитай гэрээ байгуулан, хийлгэж байгаа. Гэвч компаниудын гүйцэтгэл тааруу, замыг бүрэн засаж, янзлаагүй аж. Мөн хашлага солихдоо явган хүний замын хавтанг хуулчихаад, эргүүлэн засаагүйгээс тэр хавьд шороо босдог болжээ. Түүнчлэн явган хүний зам өмнөхөөсөө нарийхан болсон байна.