Иргэдээ эрүүл байлгах, нийтийн биеийн тамирыг сэргээн хөгжүүлэхэд унадаг дугуй тохиромжтой гэж үзээд Дорноговь аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын холбоо хамтран “Дугуй” хөтөлбөр боловсруулж, аймгийнхаа ИТХ-д өргөн барьжээ. Үүнийг ИТХ дэмжсэн байна. Тус аймгийн төв, томоохон суурин газруудад унадаг дугуйн зам байгуулах, худалдаа, үйлчилгээний төвүүд, авто зогсоол, галт тэрэгний буудал, эмнэлэг, дунд сургуулиудын гадна дугуйн нэгдсэн зогсоол байгуулах, унадаг дугуйгаар аялах маршрут гаргах, иргэдийн насны онцлогт тохирсон унадаг дугуйн төрөлжсөн худалдаа, сэлбэг, дагалдах хэрэгслийн худалдааг хөгжүүлэхээр уг хөтөлбөрт тусгажээ.