Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Дэлгэрмөрөний ай савыг орон нутгийн хамгаалалтад авлаа. Энэ голын сав дагуух 18.6 км газар Мөрөн суманд, бусад нь Бүрэнтогтох сумын нутагт хамаардаг. Сүүлийн жилүүдэд иргэд голын бургасыг машин машинаар нь түлш болгон бэлтгэдэг болжээ. Тиймээс энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, бургасан шугуйг нөхөн сэргээхээр ИТХ-ын тэргүүлэгчид дээрх шийдвэрийг гаргасан байна.