Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 50 гаруй хүүхэд хоолны хордлого авч, сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа байсан юм. Тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан ба өнөөдрийн байдлаар нэг хүүхэд хатгаа өвчтэй гэсэн оноштойгоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ-д хүүхдүүдийн өвчнийг цусан суулга гэж оношилсон тухай мэдээлэл иржээ.