Үндэсний уламжлалт урлагаа хамгаалах, дээдлэн дэлгэрүүлэх, сурталчлах, өсвөр, залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор Монгол улсад анх удаа Хүүхдийн Үндэсний Дуу, Бүжгийн Чуулга байгуулагдлаа.
Тус чуулга нь Үндэсний хөгжмийн анги, Дуу, Бүжгийн ангиас бүрдэж байгаа юм.
Орхон аймагт байгуулагдсан тус чуулга нь анхны тоглолтоо Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр буюу 11-р сарын 20-ны 16-00 цагт Хүүхдийн ордонд хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.