ДЭМБ-аас мэдээлснээр, энэ сарын 2-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 13108 хүн өвчилж, 4867 хүн нас баржээ. Нийт 546 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 310 нь нас барсан бөгөөд 23 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Мөн Испани улсад зөөвөрлөгдөн бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 83 хүний эрүүл мэндийг 21 хоногийн хугацаанд бүрэн хянасан байна. Гвиней улсад дэгдэлт тогтворжсон бол Либерт өвчин буурах хандлагатай болжээ. Харин Сьерро-Леонд шинэ тохиолдол бүртгэгдсээр буй юм байна.