Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хурдан морины хөшөөт цогцолбор байгуулж байна. Бага дөрвөлж хэмээх толгой дээр байгуулж буй эл цогцолборт одоогоор Нийгмийн хонгор, Орлойн хонгор морины хөшөөг боссгожээ. Улс, бүс, аймгийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийнхээ хөшөө дурсгалыг эзэд нь энд өөрийнхөө хөрөнгөөр бариулах боломжтой гэнэ.