Цагдаагийн хэд хэдэн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран хураасан эд зүйлээ хувьдаа завшсаныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн, АТГ-т шалгуулахаар шилж үүлжээ. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад З, зохицуулагч, ахлах ахлагч Б, тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн офицер, ахмад Х, жолооч, ахлах ахлагч Б нар Завхан аймгаас нийслэл рүү оруулах гэж байсан их хэмжээний тарваганы боодгийг илрүүлжээ.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т, Э, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э нартай хамтран хураан авсан байна. Завхан аймгаас тарваганы мах оруулж ирж байсан хүмүүсийг Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Эмээлт” түүхий эдийн зах орчимд “УАЗ-Фургон” болон “Эстима” маркийн машинтай явж байхад нь цагдаагийн дээрх ажилтнууд саатуулсан аж. Ингээд үзлэг хийхэд 110 ширхэг боодог гарч ирсэн гэнэ. Тэд улсын орлогод тушаалгүй хоорондоо тохиролцон боодгоо хувааж авсан байжээ.
Г.РАВЖАА