Нийслэлийн хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэх ёстой компаниудын нэрс одоог хүртэл тодроогүй байгаа гэнэ. Гэтэл өнгөрсөн жилийн өдийд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компанийн нэрс тодорхой, бэлтгэлээ эхлүүлчихсэн байсан аж.
Харин энэ жил есдүгээр сард нөөцийн мах бэлтгэлийн сонгон шалгаруулалтыг зарласан ч маргаан гарсан тул дахин сонгон шалгаруулалт хийхээр болжээ. Тиймээс ирэх долоо хоногоос дахин сонгон шалгаруулалт хийж, нийслэлд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компанийн нэрсийг тодорхой болгох гэнэ.
Энэ жил нийслэл болон томоохон хот суурингийн хэрэгцээнд зориулан нийт 14 мянга орчим тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөөд байгаа аж.