Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн II-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хиамны цехийн байранд хулгайч орж 180 гаруй сая төгрөг хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол, Баянзүрх дүүргийн цагдаагийн II-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Гэмт этгээд болох эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай Х гэгч нь хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд 40-н бидонд хийгээд газарт булж нуусан байжээ. Цагдаагийн байгууллага үзлэг хийх явцад тухайн байгуулллагын харуул хамгаалалт хангалтгүй, их хэмжээний бэлэн мөнгө хадгалсан сейф нь хүндрүүлэгч байхгүй хуучирсан байдалтай байсныг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэллээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
М.Болорцэцэг