Дорноговь аймгийн Сайншанд сумын IV багт150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих шавыг 10 дугаар сарын сүүлчээр хийсэн аж.
Төмөр замын өртөө дагасан энэ сууринд ердөө “Хараацай” гэдэг ганцхан цэцэрлэг л үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт явах хүүхдийн тоо их ч цэцэрлэг байхгүй олон жил болсон. Харин энэ байдлыг зогсоож шинээр цэцэрлэг барихад зориулж өнгөрсөн долдугаар сард хуралдсан аймгийн ИТХ-аар орон нутгийн төсвөөс 650 сая төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан юм.
Шинээр баригдаж буй цэцэрлэгийг гүйцэтгэгч компани ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.