2014 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Онон, Улз, Халх голын сав газар болон Дарьгангын талаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг болон Хүрэн Бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.