Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн дунд судалгаа хийхэд бичиг үсэг тайлагдаагүй 13 иргэн байжээ. 12-39 насны эдгээр иргэдэд бусдын адил сурах, хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд оролцох боломж олгох зорилгоор бичиг үсгийн анхан шатны 120 цагийн сургалтад хамруулсан байна. Сургалт үнэгүй бөгөөд суралцаж буй иргэд тус төвийн хамт олон болон багшийн арга зүйд сэтгэл ханамжтай байгаа гэнэ.