Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хүний их эмч, анагаах ухааны доктор Ж.Даваалхамыг “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагналаа.
Ж.Даваалхам нь Япон улсын Кумамотогийн Анагаах Ухааны Их Сургууль, Анагаах Ухааны Доктор, Канагавагийн НЭМ-ийн Институт, МУ-ын ЭМШУИС, НЭМ-ийн магистр, МУ-ын ЭМШУИС, Анагаахын сургуулийг хүний их эмчээр төгссөн. Одоо тэрээр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны албаны даргын албыг хашиж байна.
Жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нийг ДОХ-ын эсрэг өдөр болгон олон улсад өргөн хүрээтэй тэмдэглэдэг.
Энэ өдрийг угтан ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны алба МЗХ-той хэрхэн хамтран ажиллах, залуучууд бэлгийн замын халдварт өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх болон тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон байна.