Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2014 оны эхний есөн сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүд гарчээ.
Ингэхэд 0-5 хүртэлх насны хүүхдийн 95 эндэгдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 48 тохиолдол буюу 50.52 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна.
Тодруулбал эндсэн хүүхдүүдийн 77.08 хувь нь түлэгдэлт, 18.75 хувь нь зам тээврийн ослоор, 2.08 хувь нь хахсан, 2.08 хувь нь өндрөөс унаж нас баржээ. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн НЭМГ-аас анхаарууллаа.