Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан энэ оны эхний есөн сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг гаргажээ. Он гарсаар 0-5 хүртэлх насны 95 хүүхэд энджээ. Тэдний 48 нь осол гэмтлийн улмаас хорвоог орхисон аж. Тодруулбал, эндсэн хүүхдүүдийн 77.1 хувь нь түлэгдэж, 18.7 нь зам тээврийн ослоор, 2.1 нь хахсан, 2.08 хувь нь өндрөөс унаж нас баржээ. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулан, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн ЭМГ-аас анхааруулав.