“JCI Mongolia” байгууллага жил бүр олон нийтийн өмнө тулгарч буй асуудлыг онцолж, түүнийгээ шийдвэрлэхийг зорьдог. Үүнийхээ хүрээнд нийслэлд тулгамдаж буй гол асуудлын нэг болсон замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлд анхаарлаа хандуулж нийслэлийн ЗДТГ-тай хамтарч “Хотын шийдэл” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулах болжээ. Нийслэлд тавьж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд энэ онд 2.5 дахин нэмэгдэж, 40.94 км автозам шинээр тавьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байна. Тиймээс энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлохоор форум зохион байгуулах болсон аж. Уг үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, иргэд оролцож бодитой судалгаа, дүн мэдээлэлд тулгуурлан асуудлыг хэлэлцэх гэнэ.