ДЭМБ, “Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй сүрьеэгийн тандалт судалгааны нээлт Дархан-Уул аймгийн “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Эхний ээлжинд тус аймгийн Дархан сумын II, IV, X багийн зорилтот бүлгийн 2000 гаруй хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд ХӨСҮТ-өөс есөн хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж буй. Мөн “Нүүдлийн Рентген” машиныг ажиллуулж эхэлжээ. Энэхүү тандалт, судалгаа нь Дархан-Уул аймгийн сүрьеэгийн өвчлөлийн талаарх нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл болох бөгөөд цаашид өвчлөлийг бууруулахад үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт болох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн эрүүл мэндийн байгууллагынхан үзэж байна.