Германчууд Берлинийг ханыг нураасны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Канцлер Ангела Меркель болон бусад албаны хүмүүс коммунист зүүн Германд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож, ханын үлдсэн хэсэгт цэцэг өргөсөн байна. Үүний дараа Меркель олон нийтэд хандан хэлсэн үгэндээ Берлиний ханаас болж зовж зүдэрсэн Германчууд төдийгүй бусад Европчуудыг санан дурсах нь зүйтэй хэмээн онцолжээ.
Берлиний ханыг иргэд зүүн Германаас баруун Герман руу дайжиж буйг зогсоох зорилгоор 1961 онд босгосон түүхтэй. Харин 38 жилийн дараа буюу 1989 онд тус ханыг нураасан нь Хүйтэн Дайн өндөрлөснийг илтгэсэн тод томруун бэлгэ тэмдэг болж хувирсан ажээ. Хана 155 км урттай байсан ч өнөөдөр үүний 3 км орчим үргэлжилсэн хэсэг л байдаг байна. Дэлхийн 2-р дайнд ялагдсаныхаа дараа хоёр хуваагдаад байсан Герман Берлиний ханыг нурааснаас хойш жилийн дотор эргэн нэгдсэн юм.