Баян-Өлгий аймгийн нийтийн номын санг 1948 онд байгуулжээ. 1990-ээд онд Буруу хувьчлалын гайгаар байрыг нь хувь хүн авч, номын сан Хөгжимт драмын театрын чийгтэй подвалд байрлах болсон байна. Ийнхүү 17 жил зориулалтын бус байранд байсан элэгдсэн номуудыг тохилог шинэ байранд оруулжээ. “200.000 гаруй номынхоо 70 гаруй хувийг шинэ байранд зөөж орууллаа. Нөөц ном, томчуудад болон хүүхдүүдэд зориулсан уншлагын танхим, номын санчдын ажлын өрөөнөөс гадна соёлын төрөл бүрийн үйл ажиллагаа явуулахад зориулсан танхим ч хүрэлцээтэй боллоо. Аймгаас ном худалдан авахад зориулан хөрөнгө хуваарилж өгсөн тул цаашид номын сангаа баяжуулах боломж бүрдлээ” гэж эрхлэгч Т.Ермек ярив.