Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Улмаар Түүний гомдлыг Нийслэлийн шүүх энэ сарын 06-нд хүлээн авсан. Шүүгч гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах ёстой байдаг аж. Тэгвэл түүний гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэх тов гарсныг шүүхийн эх сурвалж мэдээлсэн байна.