БШУЯ, "Оюутолгой" компани, Монгол дахь Америк их сургууль, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран, Даланзадгадад их сургууль байгуулахаар зэхэж байна. Уул уурхай, технологийн чиглэлийн инженер бэлтгэх зорилготой уг их сургуулийн хөтөлбөрийг дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулахаар төлөвлөжээ. Одоогоор их сургууль байгуулах судалгааны ажил болон барилгын зураг төсөвийг боловсруулаад дуусаж байгаа гэнэ. Барилгыг нь 2015 онд барьж эхлээд 2016 онд ашиглалтад оруулснаар энэхүү судалгааны их сургууль элсэгчдээ хүлээн авах юм байна.