ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай А.Крамме нар энэ сарын 07-ны өдөр "Хамтын ажиллагааны баримт бичиг"-т гарын үсэг зурав.
Баримт бичгийн хүрээнд тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн тухай судлах, тэтгэврийн нөөц сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг манай улсын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.