МУЭ-ийн дэргэдэх “Шинэ Урлагийн нэгдэл”-ээс санаачлан зохион байгуулж буй “CONTEMPORARY ARТ” үзэсгэлэн өнөөдөр орой нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнд нийт орчин үеийн /contemporary/ чиглэлээр бүтээлээ туурвидаг 16 уран бүтээлч 20-иод уран бүтээлээ дэлгэх юм. Мөн “Хүн, Байгаль, Хайр, Эрх чөлөө” хөдөлгөөний таван уран бүтээлч видео инстолляци чиглэлийн өвөрмөц бүтээлээрээ оролцож байгаа юм. Үзэсгэлэнд үйл хөдлөлийн урлаг, инстолляци /өрөг урлаг/, видео арт, фотоарт төрлөөр Монголын үндэсний хэв шинжийг агуулсан бүтээлүүдийг дэлгэж буйгаараа онцлогтой. Баримлуудын хувьд уламжлалт материалаас татгалзан шинэ техник технологиор боловсруулан бүтээсэн бүтээлүүдийг дэлгэх юм. Бүтээлүүд нь сэдвийн хувьд нийтлэг байдалд автагдаагүй уран бүтээлч бүр өөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн шинэлэг өнгө аястай гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна.