Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 90 дүгээр тогтоолоор баталсан журам, нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны 39 барилгыг дахин төлөвлөхөөр болсон. Ашиглалтын шаардлага хангахгүй эдгээр нийтийн байрыг буулгаж, газар дээр нь шинэ орон сууц барин, айлуудыг нь аюулгүй орон сууцтай болгох ажлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцаж буй. Уг газрын ажилтнууд дээрх 39 байрны оршин суугчдад мэдэгдэх хуудас тарааж, төсөл хэрэгжүүлэгч компанийг шалгаруулахаар ажилдаа оржээ. Төсөл хэрэгжүүлэгч нь иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ хийж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай зураг төслөө зөвшилцөн, батлуулснаар барилгыг нурааж, шинээр барих ажил эхлэх юм. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх юм байна.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцнууд
- Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-20 дугаар байр
- Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-3, 5-7 дугаар байр
- Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-24, 35-37 дугаар байр
- Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-9 дүгээр байр
- Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байр