Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан.
Талийгаач М.Эрхэмбаярыг түүний таньдаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн.
А.Мэндбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж, шүүгдэгчид чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарсан. Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн билээ.
Талийгаачийн ар гэрийнхэн А.Мэндбаярыг өршөөлөөр суллагдах боломжтой, энэ хүнийг насаар нь хорих ёстой хэмээгээд Дээд шүүхэд гомдол гаргажээ. Өнөөдөр уг хурал Дээд шүүхийн танхимд болж, шийдвэрээ гаргалаа. Улсын дээд шүүх А.Мэндбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын шийдвэрийг хэвээр үлдээлээ.