Булган аймгийн статистисийн хэлтсээс гаргасан өдөр тутмын өргөн хэрэлгээний 58 нэр төрлийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад хоёрхон барааны үнэ буурч 47-гийнх нь үнэ хэвэндээ харин 10 барааны үнэ нэмэгджээ.
Бүх төрлийн махны үнэ нэмэгдсэний дотор ямаа, адууны мах 100, хонь, үхрийн мах 500 төгрөгөөр, дотор махны үнэ 66,7 хувь өссөн байна. Сүү, тарга, гурил гурилан бүтээгдэхүүнээс “Алтан тариа”-н дээд гурил, туузан гоймонгийн үнэ нэмэгдсэн бол ногооноос төмс, байцаа 200-300, манжин 500 төгрөгөөр өсчээ.