УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, боловсруулалтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хуулийн төслийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.