Монголын эмэгтэйчүүдийн сан сүүлийн гурван жил хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн чадавхийг бэхжүүлж, орлогыг нь нэмэгдүүлэхийн төлөө хөрөнгө босгон, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.
Ийм хүүхэдтэй ээжүүд өөрсдөө эрүүл хэдий ч ихэнхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдаг байна.
Манай Улсад хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 700 гаруй хүүхэдтэй гэр бүл байдаг. Үүнээс тус төвийн ээжүүд цугларсан хөрөнгөө 30 гаруй гэр бүлд тусламж болгон өгөх ажээ.
Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн сан Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хорооны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд үйлчлэх төв болон Аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх ээжүүдийг бэлтгэхэд зориулан “өглөгийн сарын аян”-аа “Төр түшилцэж яваа түвшин сайхан ээжүүд” болон Олон Улсын Филантропчдын өдөрт зориулан хөрөнгө босгох, цэнгүүнээр эхлүүлсэн байна. Мөн 100 лидер эмэгтэйн Хөрөнгө босгох буухиаг өнгөрөгч сарын 1-30-ны хооронд явуулсан аж.
Буухианд УИХ-ын гишүүдийн гэргий, төрийн өндөр алба хашиж байгаа эмэгтэйчүүд, бизнесийн салбарын манлайлагч эмэгтэйчүүд болон сэтгэлийн өглөгөө харамгүй хайрладаг, бусдын сайн сайхны төлөө өглөгийн гараа сунгасан нийт 371 филантропич болон байгууллагууд оролцож, 12.4 сая төгрөгний хандив өргөсөн байна. Цугларсан мөнгийг тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 өрхөд хандивлах юм.
Мөн энэ жил цугуулсан мөнгөний хэмжээнээс хамааран Алт, мөнгө, хүрэл хандивлагчдыг тодруулжээ.
М.Болор
HTML-